Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА

   Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд зарлаж    буй    шүүхийн    шийдвэрүүдэд    дүн    шинжилгээг    хийх    тэтгэлэгт    төслийн    ээлжит шалгаруулалтад   эрх   зүйч,   хуульч,   судлаачдыг   өргөнөөр   оролцохыг   урьж   байна.   Энэхүү тэтгэлгийн   төсөл   нь   шүүхийн   шийдвэрийн   санг   ашиглан   дүн   шинжилгээ   хийх   замаар шийдвэрийн ил тод байдал, чанарыг бэхжүүлэх, хуулийн хэрэглээг нэг мөр болгоход хувь нэмэр оруулах, улмаар судалгааны чадавхыг нэмэгдүүлэх зорилготой.

   ННФ  нь  шалгарсан  төслийг  хэрэгжүүлэхэд  шаардлагатай  санхүүжилтийг  тэтгэлэг  хэлбэрээр олгож, судлаачдын дунд туршлага, арга зүй солилцох боломжоор хангах, судалгааны үр дүнг нийтэлж олон нийт болон хуульчдын хүртээл болгоход дэмжлэг үзүүлнэ.

    Сонирхсон   судлаач,   судлаачдын   баг,   судалгааны   байгууллага   нь   шүүхийн   хараат   бус, хариуцлагатай  байдлыг  нэмэгдүүлэхэд  өндөр  ач  холбогдолтой  гэж  үзсэн  хэрэг,  маргааныг шүүхэд шийдвэрлэсэн байдалд дүн шинжилгээ хийх төслийн саналаа ирүүлнэ үү. Судалгааны төслийн санал боловсруулах маягтыг ННФ-ын цахим хуудаснаас авна уу.

 

   Төсөл ирүүлэх судлаач нь дараах шалгуурыг хангаж буйгаа батлах өөрийн намтар, бүтээлийн жагсаалтыг төслийн саналд хавсаргана. /МАЯГТ ТАТАХ/

  • Эрх зүйн чиглэлээр магистр, түүнээс дээш цолтой байх,
  • Эрх зүйн чиглэлээр судалгаа хийж байсан туршлагатай байх,
  • Тайлан, дүн шинжилгээний мөрөөр нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох боломжтой байх
  • Аливаа хэлбэрийн сонирхлын зөрчилгүй байх

   Дээр  дурдсан  төслийн  баримт  бичгийг 2019  оны  04 дүгээр сарын  29-ний  Даваа  гарагийн  18:00  цагаас өмнө   fellowship@forum.mn   цахим   хаягаар   ирүүлнэ   үү.   Хэвлэмэл   төсөл   хүлээн   авахгүйг анхаарна  уу.  Мэдээлэл  өгөх  уулзалт  2019  оны  04 дүгээр сарын  16-ны  Мягмар  гарагийн  16.30  цагаас Нээлттэй  Нийгэм  Форумын  хурлын  танхимд  болох  бөгөөд  бусад  хэлбэрээр  мэдээлэл  өгөх боломжгүй болохыг анхаарна уу.

 

   Төслийн  шалгаруулалт  2019  оны 05 дугаар сарын  29-ний  дотор  хийгдэж  тэтгэлэг  авсан  судлаачдыг зарлана.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Уржигдар 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48