Хүйсийн тэгш эрхийн төв, Монголын Хуульчдын холбоо, Хэвлэлийн хүрээлэн хамтран "Хохирогч төвтэй-хэвлэл мэдээлэл-өмгөөлөл" сэдэвт сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд "Энхийн төлөө цогцолбор"-т зохион байгуулах гэж байна. Хүний эрх, эрх чөлөө, хүний эрхэд суурилсан хандлагыг бий болгох, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, түүнчлэн охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн чиглэлээр мэдээлэл өгөх зорилготой тус сургалтад хамрагдах сонирхолтой эмэгтэй хуульч, өмгөөлөгчид бүртгүүлнэ үү.
Холбоо барих: 99965771