Тамгын газрын ажилтны сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн иргэн дараах удирдамжтай танилцаж, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өглөөний 10:00 цагт Хуульчдын холбооны 301 тоот өрөөнд, товолсон хугацаанаас хоцролгүй ирж сонгон шалгаруулалтад оролцоно уу.
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТАМГЫН ГАЗРЫН АЖИЛТНЫ СУЛ ОРОН ТООНД
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ
Нийтлэг үндэслэл
1.1.Сонгон шалгаруулалтын зорилго нь Холбооны зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хурлын 38 дугаар тогтоолоор батлагдсан “Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын ажилтныг сонгон шалгаруулалтын журам” /холбооны цахим хуудаст байршуулагдсан/-ын 2.3 дахь заалтыг хэрэгжүүлэхэд оршино.
Хоёр.Сонгон шалгаруулалт явуулах
2.1.Сонгон шалгаруулалтад оролцохоор хүсэлтээ ирүүлсэн иргэдэд шалгалтын товыг урьдчилан мэдэгдэж, удирдамж хүргүүлсэн байна. Шалгалтад оролцогч шалгалт эхлэхээс 40 минутын өмнө цахим үнэмлэх, тэмдэглэл үйлдэх өөрийн балтай ирнэ.
2.2.Бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг бичиг баримттай нь тулган шалгах ажлыг сорилгын шалгалт эхлэхээс 15 минутын өмнө дуусгана.
2.3.Шалгалтад оролцохоор ирсэн иргэдэд шалгалт эхлэхээс 05-10 минутын өмнө шалгалтыг ямар хэлбэр, хугацаа, дэг дарааллаар явуулах талаар зохих зааварчилга өгнө.
2.4.Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг сорилгын хуудсаар 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутаас 11 цаг 00 минутын хооронд ажлын байрны 301 тоот өрөөнд явуулна. Дүнг шалгалтад оролцогчдыг байлцуулан дүгнэнэ.
2.5.Сорилго нь 60 асуулттай байх бөгөөд /Хуульчдын холбооны бодлого, Хуульчийн эрх зүйн байдал, холбогдох хууль эрх зүйн мэдлэгийн/ зөв хариултын өмнөх үсгийг дугуйлж тэмдэглэгээ хийнэ.
2.6.Сорилгод хариулах нийт хугацаа 60 минут байна.
2.7.Сорилгын шалгалт дуусмагц шалгалтад оролцогчдыг байлцуулан дүгнэж дүнг хувь иргэнд өгсөн шифрээр мэдээллэнэ. 36 буюу түүнээс дээш оноо авсан иргэнийг Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэнд тооцно. Энэ шалгалтад тэнцсэн иргэн дараагийн шалгалтад орох эрхтэй болно.
2.8. Мэдлэг ур чадварын түвшинг тогтоох шалгалтыг мөн өдрийн 12 цаг 00 минутаас 13 цаг 00 минутын хооронд ажлын байрны 506 тоот өрөөнд журмын 2.5-д заасан монгол бичгийн болон албан хэрэг хөтлөлт, компьютерийн хэрэглээний чадварыг дүгнэхдээ хууль хэрэглэх чадвар, монгол хэлний найруулга, баримт бичгийн стандартын шаардлагыг хангасан үзүүлэлтээр тус бүр дүгнэж дүнг нэгтгэн гаргаж танилцуулна.
2.9. Журмын 2.6-д заасан шалгалтыг ярилцлага хэлбэрээр мөн өдрийн ажлын цагт багтаан явуулж нэгдсэн дүнг танилцуулснаар шалгаруулалтын үйл ажиллагаа дуусна.
2.10. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцэж 2, 3 дахь шатанд тэнцсэн иргэнийг Сонгон шалгаруулах журмын хавсралт болох “Шалгалтын дүнгийн хуудас”-аар албажуулна.