Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ БАГ ТАМИРЧИД "СПОРТЫН ИХ НААДАМ-2017"-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

    Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг Шилжин явах цомын төлөөх "Спортын их наадам" 2017 оны арваннэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Монголын Хуульчдын холбооны баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар тэмцээнийг өндөрлүүллээ.

     “Спортын их наадам-2017” тэмцээний нээлт 2017 оны арваннэгдүгээр сарын 24-нд болсон бөгөөд нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Төрийн нарийн бичгийн дарга Т.Баясгалан, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан болон бусад албаны хүмүүс оролцож, нийт тамирчдад спортын өндөр амжилтыг хүссэн.

    Энэ жилийн тэмцээнийг Хууль зүй, дотоод хэргийн яам шатар, ширээний теннис, боулинг, сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн таван төрлөөр амжилттай зохион байгуулсан бөгөөд Монголын Хуульчдын холбоо, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, УИХ-ын Тамгын газар, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл,  Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр, Монголын Өмгөөлөгчдийн холбоо зэрэг 10 хуулийн байгууллагын баг тамирчид оролцож, аваргуудаа тодруулсан юм.

    Тэмцээн 2017 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр шатар, ширээний теннис, боулингийн төрлүүдээр эхэлсэн. Шатрын тэмцээний тэргүүн байрыг УЕПГ, дэд байрыг Монголын Өмгөөлөгчдийн холбооны тамирчид эзэлсэн бол гуравдугаар байрт  Монголын Хуульчдын холбооны баг тамирчид шалгарсан бөгөөд багийн бүрэлдэхүүнд хуульч Н.Мягмар, Ц.Мөнхбат, Т.Сайнбаяр нар орж тоглосон.

    Ширээний теннисний эрэгтэй төрөлд тэргүүн байрт Монголын Хуульчдын холбооны тамирчин Л.Батбаатар шалгарч, удаах байруудыг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамирчид эзэлсэн бол эмэгтэй төрөлд тэргүүн байрыг Монголын Өмгөөлөгчдийн холбооны тамирчин, дэд байрыг Монголын Хуульчдын холбооны тамирчин Д.Одонтунгалаг, гуравдугаар байрыг  УЕПГ-ын тамирчин тус тус эзэлсэн юм.

    Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Park house bowling” төвд зохион байгуулсан боулингийн тэмцээнд 10 байгууллагын баг тамирчид өрсөлдсөнөөс Монголын Хуульчдын холбооны баг тамирчид 1205 оноогоор тэргүүлсэн бол Монголын Өмгөөлөгчдийн холбоо, УЕПГ-ын баг тамирчид удаах байруудад шалгарлаа.

    Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөл Хил хамгаалах ерөнхий газрын спорт зааланд, эмэгтэй төрөл “Их засаг” Олон улсын их сургуулийн спорт заалд тус тус зохион байгуулагдаж, нийт 10 багийн 200 гаруй баг тамирчид хурд хүчээ сорин өрсөлдснөөс  эрэгтэй төрөлд Монголын Өмгөөлөгчдийн холбооны баг тамирчид тэргүүлж, дэд байрт УЕПГ-ын баг тамирчид, гуравдугаар байрт Улсын дээд шүүхийн баг тамирчид шалгарсан.

    Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд Монголын Өмгөөлөгчдийн холбооны баг тамирчид тэргүүлсэн бол Улсын дээд шүүх, ХЗДХЯ-ны баг тамирчид удаах байруудад шалгарлаа.

    Гар бөмбөгийн тэмцээн 2017 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд эрэгтэй төрөлд ХЗДХЯ-ны баг тэргүүн байрт, УИХ-ын Тамгын газрын баг дэд байрт, УЕПГ-ын баг гуравдугаар байрт тодорсон бол эмэгтэй төрөлд Улсын дээд шүүхийн баг тэргүүлж, УИХ-ын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн холбооны баг тамирчид удаах байруудад шалгарсан юм.

    Гурван өдрийн турш үргэлжилсэн “Спортын их наадам-2017” тэмцээний нийлбэр дүнгээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны баг тамирчид хошуучилж, “Шилжин явах цом”-ыг хүртсэн бөгөөд 2018 оны Спортын их наадмыг зохион байгуулах эрхийг хүлээн авлаа.

    "Спортын их наадам-2017” тэмцээнд Монголын Хуульчдын холбооны нэрийн өмнөөс оролцсон нийт хуульч-тамирчиддаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье!

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Уржигдар 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48