Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ж.ХУНАН ХЯТАДЫН АРДЫН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ӨМГӨӨЛӨГЧИЙН СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр БНХАУ-ын Ардын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн дэргэдэх Өмгөөлөгчийн сургуулийн Захирал Лю Руй Ци, захирлын нарийн бичиг Хуан Хө, Судалгааны албаны эрдэм шинжилгээний туслах ажилтан Билэгт нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч, Хятадын Ардын их сургуулийн докторант Б.Энх-Амгалан байлцсан.

    Уулзалтын эхэнд захирал Лю Руй Ци Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунанд хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Өмгөөлөгчийн сургуулийн үйл ажиллагаа болон цаашдын зорилтын талаар товч  танилцууллаа.

    Тэрбээр Монгол Улс, БНХАУ хоорондын эдийн засгийн харилцаа улам өргөжиж буйтай холбогдуулан хоёр улсын хууль тогтоомжийг орчуулах, хэвлүүлэх, харьцуулсан судалгаа хийх, эдийн засаг, худалдааны хэрэг маргаан шийдвэрлэлт, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх, эмхэтгэн хэвлүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хууль зүйн үйлчилгээний тухай мэдээлэл, лавлагааг хүргэх, хүртээмжийг сайжруулах хүрээнд хамтран ажиллах саналтай байгаагаа уламжилсан.

    Түүнчлэн хоёр орны хуульч, өмгөөлөгч, хуулийн салбарын мэргэжилтэнд эрдмийн зэрэг олгох, мэргэшүүлэх, үргэлжилсэн сургалт зохион байгуулах, харилцан хамруулах тохиромжтой, үр өгөөжтэй арга хэлбэрийг эрэлхийлж, улмаар ажил хэрэг болгох боломжийн талаар санал солилцлоо. 

    Сонирхуулахад, Өмгөөлөгчийн сургууль нь өмгөөлөгчдөд зориулан хууль зүйн магистрын зэрэг олгох болон мэргэшүүлэх, үргэлжилсэн сургалт эрхлэн явуулдаг БНХАУ-ын анхны төрөлжсөн сургууль юм. Тус сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://lawyer.ruc.edu.cn/index.html цахим хуудаснаас авч болно.

БИЧЛЭГ ҮЗЭХ

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Уржигдар 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48