Батлан хамгаалахын их сургуулиас Монголын Хуульчдын холбоонд хандан оюутнууддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хичээл заалгах тухай албан тоот ирүүлсэн.
Үүний дагуу Монголын Хуульчдын холбооны мэргэжилтэн, хуульч Б.Пүрэвсүрэн 2017 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүний хор уршиг” сэдвээр хичээл заалаа. Тус хичээлд БХИС-ийн 1-4 дүгээр дамжааны 200 гаруй сонсогч хамрагдсан.