Өмгөөллийн “Дэнс хурд” нөхөрлөл нь Нийслэлийн цагдаагийн газартай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 44, 84, Баянгол дүүргийн 77 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хууль, эрх зүйн сургалт зохион байгуулжээ. Сургалтад 230 гаруй сурагч хамрагдсан байна.