Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ж.ХУНАН СОНГОГДЛОО

Монголын Хуульчдын холбооны гуравдугаар их хурал 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн Соёлын төвд амжилттай болж өндөрлөлөө.

            Хуралд их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нийт 534 төлөөлөгчөөс  468 нь оролцсон. Хурлыг нээж Хуульчдын холбооны хоёр дахь Ерөнхийлөгч Б.Гүнбилэг үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нар мэндчилгээ ирүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм. Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон, Ерөнхий сайдын зөвлөх Б.Мөнхжин, Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр, Хууль сахиулах их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн захирал Д.Батбилэг нар хурлын нээлтийн үйл ажиллагаанд оролцсон.

    Хуульчдын холбооны гуравдугаар их хурлын хуралдаан даргалагчаар Б.Бат-Орших (УЕП-ын туслах прокурор, дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн дарга), орлогч даргалагчаар Б.Ганбаатар(Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч), В.Оюумаа (ШЕЗ-ийн гишүүн), Г.Даваадорж (Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч) нар сонгогдон ажиллалаа.

    Хуульчдын холбооны гуравдугаар их хурлаар Зөвлөлийн болон Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн бөгөөд Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг  Зөвлөлийн гишүүн Л.Данзанноров, Хяналтын зөвлөлийн тайланг тус зөвлөлийн дарга Г.Хишигсүрэн танилцуулсан.

    Монголын Хуульчдын холбооны дүрэм, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Б.Мөнхбат танилцуулсан бөгөөд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн дийлэнх олонхын саналаар батлалаа.

    Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид хуульч Пэлжидийн Амаржаргал, Пүрэвжавын Эрдэнэбат, Гомбосүрэнгийн Нацагдорж, Батсүхийн Баярсайхан, Дэлэгийн Түвшинтамир, Жаргалсайханы Хунан нар нэрээ дэвшүүлснээс Б.Баярсайхан нэрээ татсан.

    Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч П.Амаржаргал 190, Ж.Хунан 176, П.Эрдэнэбат 56, Г.Нацагдорж 25, Д.Түвшинтамир 20 санал авч, нэр дэвшигчдийн хэн нь ч дийлэнх олонхын санал авч чадаагүй. Иймд хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч буюу П.Амаржаргал, Ж.Хунан нарын дунд дахин санал хураалт явуулсан. Санал хураалтад нийт 438 төлөөлөгч оролцсноос Ж.Хунан 223 санал (50.9%)-аар Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

    Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангийн танилцуулга, мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцана уу. 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Уржигдар 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48