Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 104 дүгээр тушаалаар 67 хуульчийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болголоо.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 болон Монголын Хуульчдын холбооны дүрэмд зааснаар тус холбооны гишүүн, хуульчид нь сар бүр гишүүний татварыг тогтмол төлөх нийтлэг үүргийг хүлээдэг бөгөөд эдгээр хуульч нь 3 болон түүнээс дээш сараар татвараа төлөөгүй болно.
Цаашид гурван сараас дээш хугацаанд татвараа төлөөгүй гишүүдийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох, хуульчдын нэгдсэн бүртгэлээс хасах шийдвэр гаргах ажлыг Хуульчдын холбооноос зохион байгуулан ажиллана. Иймд гишүүний үүргийн зөрчилтэй хуульчдыг зөрчлөө арилгахыг анхааруулж байна.