Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Хуульчдын холбооны Сургалтын хорооны гишүүн Э.Ариунаагаар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны аравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Завхан аймагт ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Анагаах ухааны доктор, Хууль зүйн магистр, АШУҮИС-ийн багш М.Цэрэнбат, Хууль сахиулахын их сургуулийн Хэвлэл, редакцын хэлтсийн дарга, доктор /Ph.D/, цагдаагийн хошууч С.Гантулга, Сургалтын хорооны мэргэжилтэн Г.Санчир нар багтсан байгаа бөгөөд Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан юм.
Ажлын хэсгийн үйл ажиллагаа хөтөлбөрт тусгагдсанаар Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид, тэдгээрийн эрх зүйн байдал”, “Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний ойлголт, онцлог” сэдвээр, Анагаах ухааны доктор, Хууль зүйн магистр, АШУҮИС-ийн багш М.Цэрэнбат “Шүүх ДНХ шинжилгээ”, “Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг” сэдвээр, Хууль сахиулахын их сургуулийн Хэвлэл, редакцийн хэлтсийн дарга, доктор /Ph.D/, цагдаагийн хошууч С.Гантулга “Эрүүгийн хуулийн ерөнхий ба тусгай анги” сэдвээр тус тус хичээл заав.
Тус сургалтад Архангай аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 42 хуульч хамрагдлаа.