Монголын Хуульчдын холбооны ээлжит гуравдугаар Их хурлыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан нийт хуульчид холбооны www.mglbar.mn цахим хуудсаар дамжуулан гишүүнчлэлийн эрхээрээ нэвтэрч, өөрийн төлөөллийг (шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульч) баталгаажуулна уу.
Мөн Их хурлын төлөөлөгчдийг сонгох цахим сонгуультай холбоотойгоор цахим системд нэвтрэх нууц үгийг шинээр олгох тул шинэ нууц үгийг таны нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй гар утасны дугаарт мессежээр илгээх болно.
Тиймээс хуульч та 2017 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 22:00 цагаас өмнө өөрийн төлөөллийг баталгаажуулж, холбоо барих мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгана уу.
Шаардлагатай тохиолдолд Монголын Хуульчдын холбооны мэдээллийн технологийн мэргэжилтэн Х.Наранхүүтэй (утасны дугаар: 70116004, 99986940) холбогдоно уу.