Хуульчдын холбооны зөвлөл ээлжит бусаар 2017 оны есдүгээр сарын 15-ны өдөр хуралдлаа. Тус хурлаас дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд:
- Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлтийн саналыг баталгаажуулах тухай.
- Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшигчийг сонгох сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах тухай.
- Монголын Хуульчдын холбооны чиг үүргийн хорооны гишүүнийг чөлөөлөх тухай.
- Монголын Хуульчдын холбооны чиг үүргийн хорооны гишүүнээр томилох тухай.
- Хэлэлцэх асуудлыг хойшлуулах тухай.
Тус хурлын тогтоолыг ЭНД дарж харна уу.