Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр Олон Улсын Эрүүгийн Шүүхийн шүүгчийн сонгуульд нэр дэвшсэн байна. Тэрбээр 2017 оны есдүгээр сарын 20-нд ажлын ярилцлагандаа орсон бол санал хураалт ирэх арванхоёрдугаар сарын 04-14-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болох юм.
Дашрамд сонирхуулахад, Олон Улсын Эрүүгийн Шүүхэд манай улсын хуульч Н.Орчлон өмгөөлөгчөөр ажилладаг бөгөөд саяхан ахлах хуульчаар томилогдоод байгаа билээ.