Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөл 11 гишүүний бүрэлдэхүүнтэй 2017 оны есдүгээр сарын 19-ний өдөр хуралдаж, хорооны III-IV улиралд хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв. Мөн Иргэний эрх зүйн хороонд Хөдөлмөрийн эрх зүйн дэд хороо байгуулах хуульчдын хүсэлтийг үндэслэн Холбооны дүрмийн наймдугаар зүйлийн 8.10.2-т зааснаар удирдах зөвлөлийн хурлаар Иргэний эрх зүйн хорооны дэргэд Хөдөлмөрийн эрх зүйн дэд хороог байгуулав.