ТАЛАРХАЛ
Өмгөөлөгч Дорж овогтой Баасансүрэн нь мэргэжлийн өндөр ур чадвараа харуулан иргэний болон эрүүгийн хэд хэдэн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож, Б.Мөнхмандах миний зөрчигдсөн эрх ашгийг бүрэн хамгаалж, бүхий л хохирлыг барагдуулж амжилттай ажилласан. Иргэн Б.Мөнхмандах миний бие Танд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье. Цаашид хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.
ХҮНДЭТГЭСЭН; ИРГЭН Б.МӨНХМАНДАХ