Шүүхийн мэргэшлийн хорооны нэг гишүүний орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулж, 2017 оны долдугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны наймдугаар сарын 05-ны өдрийн хооронд нэр дэвшигчийн материал хүлээн авахад хуульч С.Должин, Н.Мягмар нар нэрээ дэвшүүлэв.
Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос “Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшигчийн талаарх дүгнэлтийг хүргүүлэх тухай” 12 дугаар тогтоолоор тус 2 нэр дэвшигчийг хууль, журамд заасан шаардлагыг “хангана” гэсэн дүгнэлтийг гаргаж, хуульч С.Должин, Н.Мягмар нарыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтад бүртгэв.