Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ӨМГӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД

    Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн програм хангамжид хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй өмгөөлөгч нарыг тусгай кодоор оруулах тухай тус холбооноос гаргасан хүсэлтийн дагуу Сангийн сайд, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 211/А 112 тоот хамтарсан тушаалаар даатгуулагчийн төрлийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулан баталж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр болсон.

    Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй өмгөөлөгчийг “50” гэсэн дугаараар кодолсон бөгөөд төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад хууль зүйн туслалцааг гэрээгээр үзүүлж байгаа өмгөөлөгч нар нийгмийн даатгалын шимтгэлээ дээр дурьдсан кодоор төлөх болсныг мэдэгдэж байна.

    Өмгөөлөгч нийгмийн даатгалын шимтгэлийг 50 дугаарын кодоор төлөөгүй тохиолдолд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж хариуцлага тооцох болсоныг анхааруулж байна.

    Мөн өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын хугацаа дуусгавар болсон өмгөөлөгчид даатгалын хугацаагаа сунгуулж бүртгүүлэх, гишүүнчлэлийн татвараа  төлөөгүй хуульчид татвараа төлж тооцоо нийлэх шаардлагатай болохыг сануулж байна.

    Дээр дурьдсан асуудлын талаар лавлагаа, мэдээлэлийг 70116008 дугаарт холбогдож, хуульчдын холбооны хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн Д.Оюунбилэгтэй холбогдно уу.

 

                        МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТАМГЫН ГАЗАР

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Өчигдөр 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48