Монголын Хуульчдын холбоо нь Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон түүний харъяа Олон улсын сургалтын төвтэй хамтран шүүгч, хуульч, сургагч багш нарт зориулсан “Олон Улсын хөдөлмөрийн хэм хэмжээ” сэдэвт сургалтыг 2017 оны 08 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд “Бага баян-Энхийн төлөө” цогцолборт зохион байгуулж байгаа билээ.
Тус сургалт нь өнөөдөр “ОУХБ-ын удирдлагын ажлыг ашиглах нь: ОУХБ-ын удирдлагын ажил, тэдгээрийн шүүгчид хамааралтай ажил”, “ОУХБ-ын Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө ба хамтын хэлэлцээ хийх эрхийн хэм хэмжээ, зарчмууд” зэрэг сэдвээр үргэлжлэн явагдлаа.
Сургагч багш бэлтгэх энэхүү сургалтад 20 хуульч хамрагдаж байгаа бөгөөд эдгээр хуульч нь сургалтын хугацаанд ОУХБ болон ОУСТ-ын ОУХС-тай холбоотой мэдээлэл, кейсүүд болон тэдгээртэй холбогдох мэдээллүүдээр бүрэн хангагдаж буй юм.