Францын Хуульчдын Үндэсний зөвлөлөөс (French National Bar Council) 25 жилийн ойг тохиолдуулан Франц Улсын Бордо болон Либурн хотод 2017 оны 10 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд хуульчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 7 дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа бөгөөд Монголын Хуульчдын холбоог албан ёсоор урисан болно. Тус арга хэмжээнд Франц Улсын болон бусад улс орны 6000 гаруй хуульч, судлаачид оролцож олон улсад тулгамдаж буй асуудлын талаар санал солилцохоос гадна уг арга хэмжээ нь орон орны хуульчдын хамтын ажиллагаа, гадаад харилцаагаа өргөжүүлэх боломжийг олгодог байна.
Сонирхож буй хуульчид та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг http://www.conventionnationaledesavocats.com/ хаягаар орж эсвэл Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Х.Дөлгөөнтэй (цахим шуудангийн хаяг: dulguun.nub@gmail.com) холбогдож авна уу.
Оролцогчдын бүртгэл 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдана.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС