Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гаргах түр журмыг боловсронгуй болгож, байнгын үйлчлэх шинжтэй журам болгон батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Тус ажлын хэсгээс өнгөрсөн хугацаанд төслийн анхны хувилбарыг 5 бүлэг, 41 зүйлтэйгээр боловсруулж, Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүн хуульчдаас санал авахаар бэлэн болгосон байна.
Хуульч та бүхэн “ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН ТАЛААР ДҮГНЭЛТ ГАРГАХ ЖУРАМ”-ын төсөлтэй уншиж, танилцаад холбогдох саналаа /aagii4556@gmail.com/ цахим хаягаар 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор илгээнэ үү.