Монголын Хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн хорооны гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн багш М.Мөнхбатын "Олон Улсын гэрээний эрх зүй" ном хэвлэгдэн гарлаа. Энэхүү сураг бичгийг олон улсын гэрээний эрх зүйн үндсэн зохицуулалтад үндэслэн бичсэн бөгөөд олон улсын гэрээний эрх зүйн онолын зарим асуудлыг хөнджээ. Мөн орчин цагийн олон улсын гэрээний эрх зүйн тулгамдсан асуудлыг хөндсөн байна. Түүнчлэн олон улсын гэрээг байгуулах, хүчин төгөлдөр болгох, биелэлтийг хангах, үйлчлэлийг нь зогсоох зэрэг олон улсын гэрээг байгуулах процедурын хүрээнд багтах бүхий л асуудлыг тусгасан аж.