Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 24.00 цагаас дуусна. Шалгалтад оролцох хүсэлтэй иргэд та бүхэн энэ хугацаанаас өмнө burtgel.mglbar.mn цахим хаягаар бүртгүүлэх болон төлбөрөө төлж баталгаажуулна уу. 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 24.00 цагаас өмнө бүртгүүлээгүй тохиолдолд хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу бүртгэхгүй болохыг анхаарна уу.