Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Хуульчдын холбооны ажлын хэсэг Увс аймагт ажиллалаа

    Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 06 дугаар сарын 16, 17-нд Увс аймагт ажиллалаа.

    Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны дарга, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нь Э.Золзаяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал, Сургалтын хорооны мэргэжилтэн Г.Санчир нар багтаж байгаа бөгөөд Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах, Холбооны удирдлагын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, хуулиар хүлээсэн чиг үүрэг, тэдгээрийн хэрэгжилтийн талаар хуульчдад танилцуулж, саналыг сонсох, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж буй юм.

    Ажлын хэсгийн үйл ажиллагаа хөтөлбөрт тусгагдсанаар Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн эрх зүй” сэдвээр, Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны дарга, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нь Э.Золзаяа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Өв залгамжлал, шүүхийн практик” сэдвээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр тус тус хичээл заалаа. Тус сургалтад Увс аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 45 хуульч хамрагдсан юм.

    Мөн энэ үеэр Хуульчдын холбооны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хуульчдыг шагнаж урамшуулсан бөгөөд Увс аймгийн прокурор Г.Эрдэнэбаяр, Хуульчдын холбооны Увс аймаг дахь салбарын зохицуулагч Ч.Дулмаа, өмгөөлөгч Д.Бунжаа нар Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр энгэрээ мялаалаа.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Өчигдөр 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48