Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“ХУУЛЬЧИЙН НИЙГЭМД ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт хуульчдын форум амжилттай болж өндөрлөлөө

  “Хуульчдын өдөр”-ийг угтан Монголын Хуульчдын холбооноос “Хуульчийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, чиг хандлага” сэдэвт хуульчдын форумыг 2017 оны 06 дугаар сарын 14-нд  “Блю скай” цамхагт зохион байгууллаа.

    Хуульчдын форум нь хуульчид, тэднийг төлөөлж буй холбооны зүгээс хуульчдын нийгэмд хүлээх үүрэг хариуцлага, хувь нэмрийг дээшлүүлэх боломж, цаашдын чиг хандлагыг хэлэлцэх, мөн хуульчдын дуу хоолойг нийгэмд, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэн илэрхийлэх, хуульчдын мэргэжлийн ур чадварыг дэмжих, мэргэжлийн бахархлыг дээшлүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг хуульчдын индэр юм.

    2017 оны форумаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт,  Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг тойрсон асуудлууд, удахгүй хэрэгжиж эхлэх гэж буй Эрүүгийн салбар хуулиуд, хууль зүйн тогтвортой орчныг хангах, хууль зүйн үйлчилгээний чанарыг шинэ түвшинд гаргах, бүх нийтийн эрх зүйн боловсролыг хэрхэн дээшлүүлэх болон үүний төлөө хамтдаа, Хуульчдын Холбоогоороо цаашид хэрхэн ажиллах талаар хэлэлцэж, мөн тодорхой асуудлуудаар зохих бодлого тодорхойлогчдод байр сууриа хүргэхээр болов.

    Форумын үр дүнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, Хөдөлмөрийн болон Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал, зөвлөмж гаргаж холбогдох ажлын хэсгүүдэд хүргүүлэх болсон бөгөөд бусад сэдвүүдээр холбооны түвшинд болон төрийн бодлогын хүрээнд хэрхэн ажиллах талаар дүгнэлт, саналууд гарлаа.

    Хуульчдын форумд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар мэндчилгээ хүргүүлж, УИХ-ын гишүүн, гавьяат хуульч Д.Лүндээжанцан, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, доктор Б.Гүнбилэг нарын хууль зүйн салбарт нэр хүндтэй эрхмүүд уригдан оролцсон бөгөөд  илтгэгч, оролцогчдод шүүгч, прокурор, өмгөөлөгчид, төр, бизнес, иргэний нийгмийн талбарт ажиллаж буй хуульчид, хуулийн зөвлөхүүд, хууль зүйн эрдэмтэд зэрэг олон талт төлөөллийг хамруулсан форум боллоо. Түүнчлэн форумд оролцогчдын зүгээс "Үр дүнтэй, шинэлэг арга хэмжээ боллоо" гэдгийг онцолж байлаа. 

    Монголын Хуульчдын холбооноос форумын үеэр нэр хүнд бүхий хуульчдад шагнал гардуулж, хууль зүйн салбарын шинэ номын үзэсгэлэн худалдааг явуулж, гишүүн хуульчиддаа нэгдсэн бүртгэл, сургалт, татварын асуудлаар лавлагаа мэдээлэл өгсөн.

    Форумыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэгчээр оролцсон “Чимид сан”, “ИЭлСИ”, “ЖалайрЧо”, “Анта энд партнерс” өмгөөллийн нөхөрлөлүүд, Нээлттэй нийгэм форумын хамт олон болон амжилттай зохион байгуулахад идэвх зүтгэл гарган ажилласан хуульч Б.Баяр, Д.Сүнжид, Н.Баасанжав, Х.Номингэрэл, Х.Баасанжаргал, Б.Болорчулуун, О.Мөнхсайхан нарт талархал илэрхийлье 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Өчигдөр 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48