Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
БИЧИЛ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

    Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас “Direct Aid Program” хөтөлбөрийн хүрээнд Бичил төслийн сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд тус хөтөлбөрт ашгийн бус чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүлэг хүмүүс болон төрийн бус байгууллагууд англи хэл дээр өргөдөл гаргах замаар хамрагдах боломжтой юм.

    Тус хөтөлбөр нь 2003 оноос хойш амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийт 100 гаруй байгууллага хамрагдаж 113 төслийг нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн зэрэг салбарт амжилттай хэрэгжүүлсэн байна.

    2017-2018 оны хөтөлбөрт дор дурдсан салбарын төсөлд санхүүжилт олгох юм. Үүнд:

  • Нийтийн эрүүл мэнд;
  • Хөдөө аж ахуй;
  • Хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайлал, эмэгтэйчүүд болон хүүхдийн эрхийг хамгаалах;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол;
  • Хүүхэд, залуучуудыг чадавхжуулах;
  • Сайн засаглалыг дэмжих, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх;
  • Ялгаварлан гадуурхалтыг арилгах;
  • Агаар, ус, газар болон орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх;
  • Хүмүүнлэгийн тусламж гэх мэт.

    Өргөдлийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цагаас өмнө (Монголын цагаар) Mongolia.embassy@dfat.gov.au цахим шуудангийн хаягаар хүргүүлэх юм байна.

    Жич: Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу. http://dfat.gov.au/people-to-people/direct-aid-program/Pages/direct-aid-program.aspx

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Өчигдөр 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48