Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Иргэний эрх зүйн хороо “Шилжин явах цом”-ын эзэн боллоо

    “Хуульчдын өдөр”-ийг угтан Монголын Хуульчдын холбооноос хороодын үйл ажиллагааг уялдуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх зорилгоор Холбооны Тамгын газар, чиг үүргийн болон сайн дурын хороодын гишүүдийн дунд спортын гурван төрлөөр /сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс/ “Хуульчдын холбооны шилжин явах цом-2017” тэмцээнийг 2017 оны 06 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд  “МJ спорт төв”-д амжилттай зохион байгууллаа.

     “Хуульчдын холбооны шилжин явах цом-2017” тэмцээнд Тамгын газар, чиг үүрэг болон сайн дурын хороодын нийт 9 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбайгаа дайчлан өрсөлдсөн бөгөөд дараах амжилтуудыг гаргав.

Үүнд:

Нэг.     а/Сагсан бөмбөг /эрэгтэй/

            1/Алтан медаль-Тамгын газар

            2/Мөнгөн медаль-Өмгөөлөгчдийн хороо

            3/Хүрэл медаль-Прокурорын хороо

             б/Сагсан бөмбөг /эмэгтэй/

            1/Алтан медаль-Өмгөөлөгчдийн хороо

            2/Мөнгөн медаль-Захиргааны эрх зүй

            3/Хүрэл медаль-Прокурорын хороо

Хоёр.  Гар бөмбөг /холимог төрөл/

            1/Алтан медаль-Захиргааны эрх зүй

            2/Мөнгөн медаль-Иргэний эрх зүйн хороо

            3/Хүрэл медаль-Шүүгчдийн хороо

Гурав. Дартс /Хорооны дарга нарын дунд/

            1/Алтан медаль–Иргэний эрх зүйн хорооны дарга Г.Даваадорж

            2/Мөнгөн медаль–Шүүгчдийн хорооны дарга Ц.Оч

3/Хүрэл медаль-Тамгын газрын дарга Ц.Ганболд

Дөрөв. Багийн нийт дүнгээр:

           1/Тэргүүн байр-Иргэний эрх зүй хороо

            2/Дэд байр-Өмгөөлөгчдийн хороо

            3/Гуравдугаар байр-Шүүгчдийн хороо

    "Хуульчдын холбооны шилжин явах цом-2017”-гийн эзэн болсон Иргэний эрх зүйн хороо нь ирэх жилийн тэмцээнийг Тамгын газартай хамтран уламжлал болгон зохион байгуулах юм.

    Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг болон Прокурорын хорооны тэргүүн Ц.Арвинбуудай, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир, Иргэний эрх зүйн хорооны тэргүүн Г.Даваадорж, Захиргааны хорооны удирдах зөвлөлийн гишүүн Э.Халиунбаяр нар оролцож, баг тамирчдад шагнал гардуулж, баяр хүргэж, амжилт хүссэн бөгөөд энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, илүү олон хуульчдыг хамруулан оролцуулж, өргөн хүрээтэй явуулж байхыг хүслээ.

           

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Өчигдөр 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48