Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хуульч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 сар дараалан татвараа төлөөгүй нь Хуульчдын холбоо түүний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно гэж заасан. Энэ хүрээнд Монголын Хуульчдын холбооноос гишүүдийн үүргийн биелэлтийг хангуулахаар шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байна.

            Тодруулбал, татвар төлөөгүй, сургалтын багц цаг хангаагүй 500 гаруй хуульчидтай давхардсан тоогоор 2000 гаруй удаа утсаар амжилттай, амжилтгүй холболт хийсэн. Энэ хүрээнд татвар төлөөгүй үндэслэлээр нийт 136 хуульчийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргаад байна.

    Хуульч нь Хуульчдын холбоонд гишүүнээр элсэж, нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэнээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх нээгдэж, хуульч мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй болдог. Үүний зэрэгцээгээр хууль болон дүрэм журмаар хүлээлгэсэн үүргийг биелүүлэн ажиллах үүрэг хүлээдэг. Тиймээс Хуульчдын холбоо нь гишүүний үүргээ биелүүлдэггүй, татвар төлдөггүй, үргэлжилсэн сургалтад хамрагддаггүй 1000 гаруй хуульчдад хариуцлага тооцохоор судалж байна.

    Иймд дор нэр дурдсан хуульчид 2017 оны 07 дугаар сарын 5-ны дотор татвараа төлж, сургалтын багц цаг хангах асуудлаар Хуульчдын холбоонд хандаагүй тохиолдолд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох болсныг мэдэгдэж байна.

    Мөн Бүртгэлийн нэгдсэн журамд зааснаар хуульч өөрийн мэдээлэлд /ажлын байршил, албан тушаал, утасны дугаар/ өөрчлөлт орсныг Хуульчдын холбооны цахим хуудаст гишүүний эрхээрээ нэвтэрч өөрчлөх болон Хуульчдын холбоонд мэдэгдэж, мэдээллээ шинэчлүүлэх үүрэгтэй байдаг. Энэ үүргээ биелүүлээгүйгээс аливаа мэдээлэл хүрээгүй асуудалд Хуульчдын холбоо цаашид хариуцлага хүлээхгүй болохыг анхааруулж байна.

    Татварын үлдэгдэлтэй гишүүдийн мэдээллийг ЭНД дарж татаж авна уу. 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Өчигдөр 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48