Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХУУЛЬЧ Д.МОНГОЛЖИНГОО ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГААС ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

    Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас (ОУХБ) хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжийг шинэчлэх, хэрэгжүүлэх, гомдол гаргах механизмыг сайжруулах, хуулийн хүрээнд үнэн зөв шийдвэрлэхэд техникийн туслалцаа үзүүлж, үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилгоор Итали Улсын Турин хотод 2017 оны 05 дугаар сарын 22-оос 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд “Хуульч, шүүгч, хуулийн боловсрол олгогчдод зориулсан Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгуулсан бөгөөд тус сургалтад Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч Д.Монголжингоо амжилттай хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа.

    Сургалт дараах сэдвийн хүрээнд суралцагчдын идэвхтэй оролцоонд тулгуурлан явагдсан байна. Үүнд:  

  • Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ болон тогтолцоо;
  • Хөдөлмөр эрхлэлтийн стандарт бус хэлбэр;
  • Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг дотоодын практикт хэрэглэх нь (монист болон дуалист системтэй улс орнуудын жишээн дээр);
  • Нийгмийн хамгааллын тогтолцоо болон хүртээмжийн өсөлт;
  • Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хяналтын тогтолцоо;
  • Сайн засаглал дахь даяарчлагдсан хөдөлмөр эрхлэлт;
  • Ирээдүйн ажил;
  • Ажлаас хууль бусаар халах;
  • Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэм хэмжээ, түүний хэрэглээ;
  • Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт.

 

    Сургалтад нийт 17 улс орны 35 хуульч, шүүгч, хуулийн боловсрол олгогчид хамрагдсан бөгөөд сургалт лекц, семинар болон багийн хэлэлцүүлгийн хэлбэрээр явагдсан байна.

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Өчигдөр 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48