Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
АЗИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООДЫН ЕРӨНХИЙЛӨГЧДИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

    Азийн Хуульчдын Холбоодын Ерөнхийлөгчдийн дээд хэмжээний чуулга уулзалт (АХХЕДХЧУ) нь 1990 онд Ази-Номхон далайн бүсийн орнуудын хуульчдын ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжлийн хариуцлагыг сайжруулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр бүс нутгийн Хуульчдын холбоодын тэргүүлэгч нарын хооронд санал, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг бий болгох зорилгоор байгуулагдсан улс төрөөс ангид бие даасан байгууллага юм.

    Монголын Хуульчдын холбоо нь тус байгууллагын 27 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг Улаанбаатар хотод 2016 оны 7 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан ба 28 дахь удаагийн ээлжит чуулга уулзалтыг Шри Ланкийн Хуульчдын холбоо 2017 оны 7 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Коломбо хотод “Хуульч мэргэжлийн цаашдын чиг хандлага: Ази-Номхон далайн улс орнуудын чиг хандлага ба түүний эрх зүйн байдал” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.

    Чуулга уулзалтын үеэр дор дурьдсан сэдвийн хүрээнд салбар хуралдаан зохион байгуулагдах юм. Үүнд:

  • Засгийн газар болон бусад эрх бүхий байгууллагаас гаргаж буй шийдвэр: Хуульчийн хараат бус байдалд үзүүлэх нөлөө;
  • Хуульч мэргэжлийн цаашдын чиг хандлага ба техник технологи;
  • Нийгмийн шударга ёсонд хуульч мэргэжлийн гүйцэтгэх үүрэг: Хууль зүйн туслалцаа болон Про-боно үйлчилгээ;
  • Шри Ланка Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Засгийн газраас зохицуулах нь, түүний эрх зүйн зохицуулалт;
  • Мэргэжлийн давуу эрх-Итгэмжлэл ба нууцлал: Ази-Номхон далайн улс орнуудын чиг хандлага ба түүний эрх зүйн байдал.

    Оролцогчдын тоо хязгаартай тул чуулга уулзалтанд оролцох хүсэлтэй хуульчид та бүхэн Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Х.Дөлгөөнтэй (утас: 70116004, 95209241) холбогдож, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагаас өмнө бүртгүүлнэ үү.

Бүртгэлийн хураамж: 300 ам.доллар (үүнд хурлын материал, нээлтийн хүлээн авалтын үйл ажиллагаа, хурлын өдрүүдийн өдрийн зоог, хаалтын үйл ажиллагаа багтана)

Нислэгийн тийз: 3.300.000 орчим төгрөг (2017.07.21-ний өдөр яваад 2017.07.25-ны өдөр буцаж ирнэ)

    Чуулга уулзалт THE KINGSBURY зочид буудлын хурлын зааланд зохион байгуулагдах бөгөөд дор дурьдсан зочид буудлууд чуулга уулзалт зохион байгуулагдах газартай (алхаад явахад 5-30 минутыг зарцуулна) хамгийн ойр байрладаг байна. Үүнд:

TAJ SAMUDRA зочид буудал:

  • 5 одтой
  • энгийн өрөө хоногийн 190 ам.доллар
  • өглөөний цай багтаагүй

HILTON зочид буудал:

  • 5 одтой
  • энгийн өрөө хоногийн 180 ам.доллар
  • өглөөний цай багтаагүй

GALADARI зочид буудал:

  • 5 одтой
  • энгийн өрөө хоногийн 200 ам.доллар
  • өглөөний цай багтаагүй

GALLE FACE HOTEL зочид буудал:

  • 5 одтой
  • энгийн өрөө хоногийн 180 ам.доллар
  • өглөөний цай багтаагүй

CINNAMON LAKESIDE зочид буудал:

  • 5 одтой
  • энгийн өрөө хоногийн 140 ам.доллар
  • өглөөний цай багтаагүй

RAMADA зочид буудал:

  • 4 одтой
  • энгийн өрөө хоногийн 110 ам.доллар
  • өглөөний цай багтаагүй

CINNAMON GRAND COLOMBO зочид буудал:

  • 5 одтой
  • энгийн өрөө хоногийн 140 ам.доллар
  • өглөөний цай багтаагүй

NIPPON зочид буудал:

  • 4 одтой
  • энгийн өрөө хоногийн 70 ам.доллар
  • өглөөний цай багтаагүй

Цаг агаарын урьдчилсан байдал: 2017.07.22-25-ны өдрүүдэд цельсийн 30-32 градусын дулаан байна.

Жич: Шри Ланка Улсад зорчихын тулд виз мэдүүлэх шаардлагатай бөгөөд визийг Бээжин дэх Элчин Сайдын Яаманд мэдүүлэх юм.

“Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн дээд хэмжээний чуулга уулзалт” байгууллагатай доорх холбоосоор орж танилцана уу.

http://www.polanet.org/main/main.php

26 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтанд Монголын Хуульчдын холбооны төлөөлөл оролцсон талаарх мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцана уу.

/?action=content&view=article&id=840

27 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг Монголын Хуульчдын холбоо зохион байгуулсан бөгөөд доорх холбоосоор орж мэдээлэлтэй танилцана уу.

/?action=content&view=article&id=1353

/?action=content&view=article&id=1359

/?action=content&view=article&id=1361

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

 

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Өчигдөр 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48