Иргэний эрх зүйн хорооны гишүүдийн өдөрлөг 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Уг өдөрлөгөөр хорооны 2014-2017 оны ажлын тайлан, Иргэний эрх зүйн хорооноос Зөвлөлд төлөөлж байгаа гишүүдийн тайлан зэргийг сонсож, тус хорооны гишүүдийн цаашид хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.
Мөн өдөрлөгийн үеэр Иргэний эрх зүйн судлаач Э.Нямбаатар “Холбооны Бүгд найрамдах Герман Улсын Иргэний эрх зүй Монгол Улсын Иргэний хуульд” сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өгсөн.
Иргэний эрх зүйн хорооноос “Иргэний эрх зүйн тулгамдсан асуудал, шинэчлэл” сэдэвт илтгэлийн уралдаанаас шалгарсан 10 илтгэлийг эмхэтгэн хэвлүүлж, хуралд оролцсон гишүүддээ үнэ төлбөргүй олголоо.
п