Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“Байгаль орчны эрх зүйн шилдэг хуульч”-аар гавьяат хуульч Т.Сэнгэдорж тодорлоо

    Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, түүний дэргэдэх Байгаль орчны эрх зүйн дэд хорооноос байгаль орчны эрх зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хуульчдыг дэмжих, сурталчлах, байгаль орчны эрх зүйг хөгжүүлэх зорилгоор “Байгаль орчны эрх зүйн шилдэг хуульч” шагналыг санаачилсан. Энэхүү шагналын анхны эзнээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, шинжлэх ухааны доктор, профессор, гавьяат хуульч Т.Сэнгэдоржийг өргөмжиллөө. “Байгаль орчны эрх зүйн шилдэг хуульч” шагналыг гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр /2017.04.25/ Хуульчдын танхимд болсон. 

    Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг, Байгаль орчны эрх зүйн дэд хорооны зохицуулагч  Р.Мөнхзул, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар нар оролцож, баяр хүргэлээ.

    Тус үйл ажиллагааны үеэр доктор У.Тунгалаг “Байгаль орчны асуудал ба тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын уялдаа” сэдвээр, Байгаль орчны эрх зүйн дэд хорооны зохицуулагч Р.Мөнхзул “Байгаль орчныг шүүхийн журмаар хамгаалах эрх зүйн боломж” сэдвээр илтгэл тавьж, нийт оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн.

     “Байгаль орчны эрх зүйн шилдэг хуульч” шалгаруулах арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Өчигдөр 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48