Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх чиг үүрэг Монголын Хуульчдын холбоонд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс шилжиж ирсэн.
Монголын Хуульчдын холбооноос тус чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд “Хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлага”, “Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх комиссын дүрэм”, “Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журам”-ын төслүүдийг тус тус боловсруулаад байна.
-"Төслийн ҮЗЭЛ БАРИМТЛАЛ"-ыг ЭНД
- “Хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлага”-ыг ЭНД
-“Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх комиссын дүрэм”-ийг ЭНД
-“Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журам”-ыг ЭНД дарж татаж авна уу.
Эдгээр эрх зүйн актын төслүүдэд хуульчид болон олон нийтээс 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд нээлттэй санал авч байна. Иймд хуульчид та бүхэн төсөлтэй холбоотой саналаа Магадлан итгэмжлэх хороо хариуцсан мэргэжилтэн П.Нарантуяад ирүүлнэ.
И мэйл: narantuya.9119@gmail.com
Утас: 99529119, 70116004