Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Боулингийн аварга шалгаруулах тэмцээн болно

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ХУУЛЬЧДЫН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ХОРООНООС УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛДАГ БОУЛИНГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

1.Зорилго

    Хуульчдын холбооны гишүүн хуульчдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, холбооны гишүүдийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, боулингийн спортыг сурталчилах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх.

2.Хугацаа

2017.05.06-ны өдрийн Бямба гарагийн 11:00 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Sport pub bowling” төвд

3.Тэмцээний удирдамж

    Баг бүр 90.000 төгрөг тушаана.

4.Дүрэм

4.1.Тэмцээнд оролцогчид нь Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч байх

4.2.Тэмцээн багийн төрлөөр явагдах бөгөөд баг бүр 3 эмэгтэй, 3 эрэгтэй нийт 6 гишүүнтэй байна.

4.3.Тэмцээнд оролцох багууд гишүүдийн мэдүүлгээ 2017 оны 05 дугаар сарын 01-ны дотор Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хороо хариуцсан мэргэжилтэн Б.Пүрэвсүрэнд 99977767 дугаарын утсаар, и-мэйл хаяг purevsurenlawyer@gmail.com  холбогдон ирүүлсэн байна.

4.4.Багууд өөрийн багийн онцлогийг илтгэсэн жигд хувцастай байна.

4.5.Багуудын тоглох замыг сугалаагаар шийднэ.

4.6.Тухайн багт орж тоглосон тамирчин өөр багт шилжин тоглохыг хориглоно.

4.7.Тоглолтын үед аливаа маргаантай асуудлаар онооны шүүгчид хандах бөгөөд эцсийн шийдвэрийг шүүгч гаргана.

4.8.Тэмцээн 2 үе шаттай явагдах бөгөөд эхний шатаас хамгийн өндөр оноо авсан 5 баг шигшээ тоглолтонд оролцох эрхтэй болно.

4.9.Хоёрдугаар шатанд оролцох эрхтэй болсон багуудын эхний шатанд авсан оноо шигшээ тоглолтонд нөлөөлөхгүй.

4.10.Тэмцээнд оролцогч гишүүдийн эхний тоглолтын хувийн оноогоор шилдэг эмэгтэй, эрэгтэй тоглогчийг шалгаруулна.

4.11.Шидэлтийн үед пин дутуу тавигдсан, пин унаж хэвтээ байрлалтай болсон тохиолдолд зохион байгуулагчид заавал мэдэгдэх бөгөөд пин гүйцэд тавигдсаны дараа шидэлтийг хийнэ. Зохион байгуулагчид мэдэгдэлгүйгээр шидсэн тохиолдолд тухайн оноог хасч тооцно.

4.12. Тэмцээнд оролцох багууд тоглох дараалал, замаа сугалаагаар тогтооно.

4.13. Мэдүүлэгт нэр нь ороогүй тоглогчийг тэмцээнд оруулахгүй.

5.Шагнал

5.1. Багийн төрөл

1-р байр 400.000

2-р байр 300.000

3-р байр 200.000

5.2. Тоглогч

Шилдэг эрэгтэй тоглогч 1 Өргөмжлөл, 50.000 төгрөг

Шилдэг эмэгтэй тоглогч 1 Өргөмжлөл 50.000 төгрөг

 

Холбоо барих: Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооны мэргэжилтэн Б.Пүрэвсүрэн утас:99977767

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Өчигдөр 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48