Булган аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтан тус аймгийн Засаг даргын Тамгын газраас Булган аймгаас гаралтай нийт хуульчдын бүртгэл мэдээллийн сантай болох, цаашдаа “Бүх нийтийн эрх зүйн боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлт байгаагаа Монголын Хуульчдын холбоонд уламжилсан.
Иймд Булган аймгаас гаралтай хуульчид Та бүхэн өөрийн мэдээллээ Монголын Хуульчдын холбооны мэргэжилтэн Б.Пүрэвсүрэнд 99977767 утсаар болон purevsurenlawyer@gmail.com и-мэйл хаягаар ирүүлнэ үү.