Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 81 дүгээр тушаалаар жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн Про боно өдөр” болгож, орон даяар тэмдэглэсээр ирсэн.
Энэ жилийн “Хуульчийн про боно өдөр”-ийг угтаж Хуульчийн нийтэд тустай мэргэлжийн үйл ажиллагаа эрхлэх хорооноос “Хуульчийн про боно үйл ажиллагааны чиг хандлага – өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвээр хуульчдын дунд өглөөний уулзалт зохион байгуулах гэж байна.
Тус уулзалтад ХНТМҮАЭХ-ны Тэргүүн Г.Цагаанбаяр, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Одонжав нар оролцож хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны талаар сонирхолтой мэдээлэл хүргэж, санал солилцох юм.
Уулзалтад бүртгүүлэх хуульчид 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 20:00 цагаас өмнө https://forms.gle/mXnJsuB64FCGiSMe6 холбоосоор бүртгүүлнэ үү.
Суудлын тоо хязгаартай.
Дэлгэрэнгүй мэдээллийг МХХ-ны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороо хариуцсан мэргэжилтэн Г.Сарангэрэлтэй 70116364 /3/ дугаарын утсаар холбогдож авна уу.