Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос Өмгөөллийн “Легал гайд” хуулийн фирмтэй хамтран Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “Цахим шүүх-MOCK TRIAL-2025” иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээнийг зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн шүүхийн мэтгэлцээний тэмцээн бол ирээдүйн цахим шүүхийн орчинд мэргэжлийн түвшинд оролцох анхны бодит алхам болох юм. Цааснаас ангид, дижитал орчинд мэтгэлцэх шинэ сорилт ирж байна. Хэрэг материалыг цаасгүй, цахим хэлбэрээр унших, нотлох баримтыг дижитал орчинд судалж, мэтгэлцээнээ онлайнаар явуулах бодит практикт бэлтгэгдэнэ. 21-р зууны шинэ хуульч, өмгөөлөгч, прокурор, шүүгч болох замаа эхлүүлээрэй.
ИРЭЭДҮЙН ЦАХИМ ХУУЛЬЧИЙН ЗАМ ЭНДЭЭС ЭХЭЛНЭ