Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооноос гишүүдээ идэвхжүүлэх, хорооны үйл ажиллагааг таниулах зорилгоор нийт гишүүдийнхээ дунд нээлттэй өдөрлөгийг өнгөрсөн бямба гарагт анх удаа зохион байгууллаа.

Өдөрлөгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл нээж, Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хороо нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй талархал илэрхийлсэн. Мөн өдөрлөгийг нээж, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Болланд, ШЕЗ-ийн Зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа нар үг хэлсэн бөгөөд Монгол Улсад эвлэрүүлэн зуучлалыг хөгжүүлэхэд тус хорооны гишүүдийн идэвх оролцоо, санаачилга чухал байгааг онцолсон юм.

Өдөрлөгийг Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны Тэргүүн Д.Түмэнжаргал чиглүүлж явуулсан бөгөөд тэрбээр “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан хувийн эвлэрүүлэн зуучлалын шинэчлэл” сэдвээр гишүүдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариуллаа.

Энэ удаагийн өдөрлөгийг Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран явуулж, тус байгууллагын Төслийн зохицуулагч С.Агьзул “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” төслийн товч танилцуулгыг хийхийн зэрэгцээ төслийн сургагч багш З.Тунгалагмаа, Д.Түмэнжаргал, Ч.Анар нар оролцогчдод зориулж, “Why mediation? Хуульч нарт эвлэрүүлэн зуучлал яагаад чухал ач холбогдолтой вэ?” сэдвээр ворк шоп явуулсан юм.

Мөн өдөрлөгийн хүрээнд тус төслийн үндэсний зөвлөх, сургагч багш, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ  “Сингапур Улсын эрүү болон зөрчлийн хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагааг нэвтрүүлсэн туршлага” сэдвээр сонирхолтой мэдээлэл хуваалцсан.

Түүнчлэн Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Амарсанаа “Хувь хүний хөгжил” сэдэвт лекц орсонд оролцогчид талархан хүлээж авлаа.

Энэ удаагийн өдөрлөг мэдээлэл сайтай, гишүүдийн оролцоо ихтэй, ач холбогдолтой болсны зэрэгцээ гишүүдийн дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, амралтын нэг өдрийг үр дүнтэй, зугаатай өнгөрүүлсэнд оролцогчид сэтгэл хангалуун байлаа.

Тус өдөрлөгийг зохион байгуулахад идэвх санаачилгатай ажилласан хорооны Удирдах зөвлөлийн гишүүд, хорооны гишүүн хуульчид, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлах зөвлөл, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын төлөөлөл болон амралтын өдрөөрөө цаг зав гарган хүрэлцэн ирсэн нийт оролцогчдодоо талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
"ХУУЛЬЧИЙН ПРО БОНО" ӨДРИЙГ ДОЛОО ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА
5 цаг 38 мин
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
7 цаг 3 мин
“ЭРҮҮ ШҮҮЛТГҮЙ МОНГОЛ УЛС-ӨМГӨӨЛӨГЧИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
Өчигдөр 14 цаг 11 мин
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Өчигдөр 10 цаг 25 мин
“ЦАХИМ ШҮҮХ-MOCK TRIAL-2025” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН БОЛНО
2025-04-25 16:48
ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2025-04-25 15:30
ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-25 14:25
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-25 11:34
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-24 15:24
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
2025-04-21 12:46
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51