Оны шилдэг хуульчдыг шалгаруулах “Фемида-2024” ёслолын ажиллагаа 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх үүргээ нэртэй төртэй гүйцэтгэж, хуульчийн мэргэжлийн үүрэг, ёс зүй, нэр хүндийг өндөрт өргөж, бусдадаа үлгэр дуурайлал болон манлайлж, 2024 оны ажлын үзүүлэлтээр тэргүүлсэн дараах хуульчид шилдгээр тодорсон.
Г.Даваадорж тэргүүнтэй Иргэний эрх зүйн хороо нь энэ жил хоёр дахь удаагаа оны шилдэг хороогоор шалгарч "фемида" цом, өргөмжлөлийн эзэн боллоо.