Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П. Одгэрэл Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд хүний эрх, хууль дээдлэх ёсны талаар үзэл бодлоо солилцон Франц улсын хууль зүйн боловсрол, хуульчдыг мэргэшүүлэх сургалтын систем талаар ярилцаж хуульчдыг мэргэшүүлэн чадавхжуулах, Франц улсаас туршлага судлах асуудлаар санал солилцож хамтран ажиллахаар боллоо.