Татах |
ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШАГНАЛЫН ЗАГВАР БҮТЭЭХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Нэг. Үндэслэл
Хуульчдын холбооны хөгжил, шинэчлэл болоод хуульчаар ажиллах боловсон хүчин бэлтгэхэд бодит хувь нэмэр оруулсан, хууль зүйн салбарын хөгжилд онцгой үр дүн өгөхүйц эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл туурвисан, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаандаа амжилт гарган тогтвортой ажиллаж, амжилт бүтээл нь хамт олон, үйлчлүүлэгч, мэргэжлийн хүмүүст үнэлэгдсэн хуульчийг болон бусад этгээдийг Холбооны шагналаар шагнана гэж Монголын Хуульчдын холбооны шагналын журамд заасан.
Тус журамд Холбооны шагналыг дараах байдлаар ангилж тусгасан бөгөөд ангилал бүрт утга төгөлдөр загвар бүтээх уралдааныг мэргэжлийн байгууллага, дизайнер, зураач, урчууд, мэргэжлийн сургуулийн оюутны дунд зарлаж байна. Үүнд:
Хоёр. Уралдааны зорилго
Хуульчдын холбооны шагналын тухай журмын зорилтод нийцэх үндэсний соёл, сэтгэлгээний уламжлал, хууль зүйн салбарын онцлогийг хадгалсан, чөлөөт сэтгэлгээг эрэлхийлсэн Хуульчдын холбооны шагналын загвар бүтээхэд уралдааны зорилго оршино.
Гурав.Уралдааны хамрах хүрээ, агуулга
Уралдаанд оролцогч нь Хуульчдын холбооны шагналын тухай журамтай танилцан, Холбооны шагналын загварын төслийг хийж гүйцэтгэх бөгөөд загварын хэмжээ өнгө, хийц, орц зэргийг тодорхой тусган зургийн түвшинд гүйцэтгэсэн байна.
Дөрөв. Уралдааны хугацаа
Уралдааныг 2015 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 05-ны өдөр хүртэл зохион байгуулна.
Тав. Уран бүтээлчид тавигдах шаардлага
Зургаа. Уралдааны бүтээлд тавигдах шаардлага
1. Загвар нь олон нийтэд ойлгомжтой, утга агуулга нь танигдахуйц байна.
2. Бүтээлийг Adobe Photoshop, Corel Draw, InDesign зэрэг мэргэжлийн программ болон гараар тус бүр хоёр хувь зурсан байна.
2.1 Цахим бүтээл нь өндөр нягтралтай байх шаардлагатай бөгөөд gif, jpeg цахим
хувилбарыг ирүүлнэ.
үйлдэн ирүүлнэ.
3. Загварыг зураг, графикаар дүрслэхээс гадна бичвэр оролцуулж болно.
4. Загварын өгүүлэмжийн тайлбар, өнгөний код, орц хийцийн санал, шаардагдах зардлын тооцоог гаргасан байна.
Долоо. Бүтээлийг хүлээн авах
Бүтээлийг 2015 оны наймдугаар сарын 20-ны 18:00 цагийн дотор Хуульчдын холбооны Тамгын газарт ирүүлнэ. И-мэйл хаяг: Azzaya.b@mglbar.mn
Найм. Бүтээлийг шалгаруулах журам
Уралдаанд ирсэн бүтээлүүдийг есдүгээр сарын 5-ны дотор Хуульчдын холбооны Зөвлөлийн хурлаар хэлэлцэн шалгаруулна.
Ес. Шагнал урамшуулал
Шалгарсан бүтээл тус бүрийн эзнийг 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулна.
Арав. Тайлбар
Уралдаанд ирүүлсэн бүтээлийн эхийг буцаан олгохгүй.
Мэдээллийг: 70116995, 98066116, 88601006 утсаар, www.mglbar.mn цахим хуудсаас авч болно.