Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооноос “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаан дахь эвлэрүүлэн зуучлал” сэдэвт өглөөний уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна. Уулзалтын зочноор хөдөлмөрийн эрх зүйгээр мэргэшсэн хуульч С.Сэргэлэн оролцож мэдээлэл өгөх бөгөөд хуульчид та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Хэзээ:2025.02.18-ны өдрийн 07:30 цагт
Хаана: Чингис хааны музейн 1-р давхар, “Muse” кофе шоп
Бүртгэл: Та https://forms.gle/WZgMXLrd6SJn8qC37 холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Жич:Хүний тоо хязгаартай тул уулзалтад оролцохоор төлөвлөсөн тохиолдолд бүртгүүлэхийг хүсье.