Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Тамгын газрын дарга Ш.Жолбарс нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон П.Одгэрэл докторт баяр хүргэн ажлын амжилт хүсэж, цаашид Монголын Хуульчдын холбоотой хамтран ажиллах чиглэл болон ирэх онд болох Захиргааны хэргийн шүүхийн 20 жилийн ойг угтан Хуульчдын холбоотой хамтран эрдэм шинжилгээний хурал, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах талаар санал солилцлоо.
Тус уулзалтад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ, Шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, шүүгч Д.Халиуна, шүүгч Л.Батбаатар, Л.Өлзийжаргал, Г.Урангуа, тус шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү болон Захиргааны эрх зүйн хорооны мэргэжилтэн Г.Хосцэцэг нар оролцлоо.
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО