Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлын төлөөлөгчид нэр дэвшигчид санал өгөх ажиллагааг 2015 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 08:00 цагаас эхлүүлж, 2015 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 22:00 цагт дуусгана. Иймд эрхэм хуульчид та бүхэн дараах зааварчилгааны дагуу саналаа өгнө үү! Санал өгөх үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлын төлөөлөгч сонгох сонгуульд оролцохоор нэр нь баталгаажсан 5042 хуульч оролцох боломжтой юм.