Олон Улсын Эрүүгийн шүүхийн дүрмийн 14 дэх заалт, Дотоод журмын 4 дэх заалтуудад зааснаар танхимын ерөнхийлөгчийг шүүгчдийн олонхын саналаар сонгодог бөгөөд танхимын шүүгчид санал нэгтэйгээр Монгол Улсаас сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг сонгожээ.
Шүүгч Д.Эрдэнбалсүрэн нь Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчдийн сонгуульд өрсөлдөн хамгийн олон санал авч эхний тойрогт сонгогдсон бөгөөд 2024 оноос тус танхимын шүүгчээр ажиллаж байгаа билээ. Тэрбээр 2025-2026 онд тус танхимын Ерөнхийлөгчөөр ажиллах юм байна.
Олон Улсын Эрүүгийн шүүхийн давж заалдах шатны танхим нь 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй бөгөөд тус шүүхийн хүрээнд гаргасан шийдвэр, өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэдэг, хамгийн шилдэг, туршлагатай шүүгч нараас бүрдсэн дээд шатны танхим юм.