Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлөөс Монгол Улсын Үндэсний эрсдэлийн үнэлгээг эхлүүлэхээр шийдвэрлэж, үнэлгээг хийж тайлагнах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Үндэсний зөвлөлийн даргын тушаалаар байгуулсан.
Үндэсний эрсдэлийн үнэлгээг Дэлхийн банкны аргачлалын дагуу 11 модулийн хүрээнд хийх бөгөөд модуль тус бүрийг хариуцан ажиллах дэд ажлын хэсгүүдийг Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Үндэсний зөвлөлийн даргын тушаалаар байгуулахаар төлөвлөж байна. Иймд Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарын эмзэг байдлыг үнэлэх, Ашгийн бус байгууллагын салбарыг үнэлэх ажлын хэсгүүдэд орж ажиллах хуульчдыг бүртгэж байна.
Ажлын хэсэгт ажиллах хуульч bariashirsuren.mglbar@gmail.com и-мэйл хаягаар 2025 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 17:00 цагаас өмнө мэдээллээ ирүүлнэ үү.