Өмгөөллийн нөхөрлөлийг дэмжих хорооны Удирдах зөвлөлийн 6 гишүүний сул орон тоонд нэр дэвшигчдийг 2024 оны 12 дүгээр сарын 05-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 12 дугаар сарын 11-ний өдрийн 22:00 цаг хүртэл бүртгэж, нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагааг 12 дугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагаас 12 дугаар сарын 19-ний өдрийн 22:00 цаг дуустал зохион байгуулна. Өмгөөллийн нөхөрлөлийг дэмжих хорооны нийт гишүүд та бүхэн www.mglbar.mn хуудсанд гишүүний эрхээр нэвтэрч сонгуульдаа идэвхтэй оролцоно уу.