Монголын Хуульчдын холбооноос “ОРЧИН ҮЕИЙН ХУУЛИЙН САЛБАР ДАХЬ НАРИЙН ТӨВӨГТЭЙ БАЙДЛЫГ ДАВАН ТУУЛАХ СТРАТЕГИУД” сэдэвт хуульчийн карьер, хөгжлийн тусгай сургалт, хэлэлцүүгийг 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлийг Манлайллын дасгалжуулагч доктор, профессор Энтони Бекхэм удирдан явуулж, залуу хуульчид болон удирдах албан тушаалтны ур чадвар, хувь хүний хөгжил, карьер мэргэжлийн хүрээнд тулгарч буй асуудлыг хэрхэн даван туулах зэрэг агуулгын хүрээнд мэдээлэл өгч, асуулт, хариултын нээлттэй хэлбэрээр зохион байгуулсан юм.
Сонирхуулахад, Ноён Энтони Бекхэм нь АНУ-ын Их дээд сургуулиудад олон жил багшилсан, ЖДҮ болон Төрийн бус байгууллагын удирдлагуудыг манлайлал, менежмент, стратеги төлөвлөлт зэрэг чадваруудад дасгалжуулан ажилладаг туршлагатай юм. Тэрбээр санхүү, менежментийн мэргэжилтэй бөгөөд “Соёл хоорондын боловсрол–майнлайллын ур чадвар, хувь хүний хөгжил”-ийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ.