Монголын Хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн хорооноос санаачлан, зохион байгуулж буй “ОЛОН УЛСЫН ХУУЛИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛИЙН ГЛОБАЛЬ ТЭМЦЭЭНҮҮД: ХУУЛЬЧИЙН УР ЧАДВАР БА ГЛОБАЛЬ КАРЬЕР ЭХЛҮҮЛЭХ НЬ” сэдэвт ярилцлага-хэлэлцүүлэгт та бүхнийг урьж байна. Ярилцлага, хэлэлцүүлэг 2025 оны гуравдугаар сарын 27-ны 16:30 цагаас болно.
Ярилцлага-хэлэлцүүлгээр дараахь асуудлуудын хүрээнд олон улсын туршлага хуваалцаж, мэдээлэл, зөвлөгөө өгнө. Үүнд:
1. Олон улсын хуулийн сургуулиуд ба хуулийн оюутнуудын дунд олон улсын ямар тэмцээнүүд, хэзээ, хаана зохион байгуулагддаг талаар;
2. Хуулийн оюутнууд эдгээр олон улсын тэмцээнүүдэд хэрхэн хамрагдах, оролцох, тэдгээрийн шалгуур ба шаардлагын талаар;
3. Эдгээр олон улсын хуулийн тэмцээнүүдэд оролцох нь мэргэжлийн ямар ур чадвар хөгжүүлэхэд, ирээдүйн чадварлаг хуульч болоход хэрхэн нөлөөлдөг талаар
4. Эдгээр олон улсын тэмцээнүүдэд оролцох нь ирээдүйд глобаль карьер эхлүүлэхэд хэрхэн нөлөөлдөг, ямар ач холбогдолтой талаар
5. Эдгээр олон улсын тэмцээнүүдэд оролцсоноор өөр бусад ямар боломжууд нээгддэг талаар (магистрын сургалтын тэтгэлэг гэх мэт)
6. Бусад
Ярилцлага хэлэлцүүлэгт дараахь зочид оролцоно.
Илтгэгч:
Модератор/Илтгэгч):
Ярилцлага-хэлэлцүүлэг нь үнэ төлбөргүй бөгөөд англи хэлээр монгол орчуулгатай явагдана.
Оролцох сонирхолтой хуульч, оюутан, судлаач, хуулийн сургуулийн багш, оюутнууд 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагаас өмнө энд дарж бүртгүүлнэ үү. Суудлын тоо хязгаартай.
Дэлгэрэнгүй мэдээллийг МХХ-ны Олон Улсын эрх зүйн хороо хариуцсан мэргэжилтэн Г.Болор-Эрдэнэтэй 70116364 /6/ утсаар холбогдож авна уу.