Монголын Хуульчдын холбооны зүгээс гишүүн хуульчиддаа зориулан БНСУ-ын Сэжүнг Глобал (Sejung Global) компанитай хамтран эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдах боломжтой аялал зохион байгуулахаар Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Эрүүл мэндийн аяллыг зохион байгуулах тусгай зөвшөөрөлтэй Сэжүнг Глобал компани нь 10 жилийн турш гадаадын иргэд, байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд Бусан хотын томоохон эмнэлгүүдэд үйлчлүүлэгчдээ хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчилгээнд хамруулдаг эрх бүхий байгууллага гэдгээрээ онцлог юм.'