Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРЛЫГ "БАРАГДУУЛДАГ" БОЛНО
asdfasрилцлагаа шинэ холбооны зорилго, үйл ажиллгааны талаар эхлэе? Манай “Сэтгэл санааны хохирогчдыг дэмжих холбоо” НҮТББ байгууллага нь Хүний эрх, шударга ёсыг бэхжүүлэх, аливаа эрх зүйн харилцааны улмаас иргэдэд учирсан сэтгэл санаа, эд хөрөнгийн болон эдийн бус хохирлыг арилгахад чиглэсэн нийгмийн манлайлал, нөлөөллийг бий болгох зорилгоор байгуулагдсан холбоо юм. Манай улсад сэтгэл санааны хохирлыг барагдуулах хууль, эрх зүйн орчин ямар байгаа вэ? Хүний амь нас хохирсон гэмт хэрэгт тухайн хүнийг оршуулах ажилд зарцуулагдсан мөнгөн дүнг баримтаар тогтоогдсон хэмжээнд, эрүүл мэндээрээ хохирсон хүнд эмчилгээний зардалтай холбоотой мөнгөн дүнг баримтаар тогтоогдсон хэмжээнд тус тус хохиролд тооцдог байсан бол одоо амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах үүрэг гэм буруутай этгээдэд үүсч байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 84 хэрэгт хохирогч, хууль ёсны төлөөлөгчийн мөн сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоодог болж байна. Мөн Бусдын Амьд явах эрх зөрчигдсөн тохиолдолд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т зааснаар “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулснаар амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хохирлыг арилгах хууль эрх зүйн орчин бүрдсэн нь маш том дэвшилтэд алхам боллоо. Ямар хууль, хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ? Монгол Улсын Их Хурал Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлаж энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Шинэчлэн батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6 бүлэг, 84 зүйлд заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах эрх зүйн зохицуулалт бий болж холбогдох дүрэм, журам нь боловсруулагдаж 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэнэ. Эрүүгийн ямар төрлийн хэргүүдэд уг сэтгэцэд учирсан хохирлыг үнэлэдэг болж байгаа вэ? Заа тухайлбал: Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, Ялгаварлан гадуурхах, Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах, Үзэл бодлоо илэрхийлэх, Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах, Хүүхдийн эсрэг, Хулгайлах, Дээрэмдэх, Залилах зэрэг хэргүүд багтаж байгаа нь гэмт хэргийг нийтлэг байдлаар маш сайн оруулж өгсөн. Жишээ нь: Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол тооцогддогүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргадаггүй нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эдийн засгийн хувьд ашигтай, хохирсон хүнд сэтгэл санааны хохиролтой үлддэг байсныг уг хуулиар сэтгэцэд учирсан хохирлыг зэрэглэлийг тогтоож, сэтгэл санааны хохирлыг тооцохоор болж байна. Танай холбоо дээрх хуулийн өөрчлөлттэй холбоотой ямар арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ? Манай холбоо нь Хууль, эрх зүйн мэргэжлийн багийг дэргэдээ ажиллуулж байгаа бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүдэд ч хуульч, өмгөөлөгч нар багтаж байгаа тул иргэдэд хууль зүйн хувьд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, иргэдэд мэдээллийг баттай эх сурвалжаар дамжуулах, сургалт арга зүйгээр хангах, иргэдэд зориулсан гарын авлага бэлтгэх зэрэг ажлуудыг одоогоор хийгээд явж байна. Ирээдүйд Сэтгэл санааны хохирлыг хэрхэн барагдуулдаг болох төлөв ажиглагдаж байна? Энэ чиглэлээр холбоо нөлөөллийн ямар арга хэмжээ авах вэ? Манай Улсад Сэтгэл санааны хохирлоор анхдагч төрийн бус байгууллага болохынхоо хувьд нэн тэргүүнд иргэдийн тулгамдсан асуудлуудад анхаарна. Харин Хүний эрхийн үндсний комисс зэрэг төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй зарим байгууллагууд энэ чиглэлээр ажиллах үүрэгтэй боловч шүүхээр шийдэгдэж байгаа тохиолдол кейс хомс, мэдээлэл муутай ажилладаг. Дээрх төрийн байгууллага, иргэдийн уялдаа холбоогүй байдлыг засах, нийгэм, эдийн засгийн бүхий л түвшинд нэн түрүүнд хохирсон иргэдийн эрх, ашгийг хамгаалах арга, хэмжээг хэрэгжүүлж ажиллана. Цаашид Төрийн байгууллага, албан тушаалны эрхэлсэн ажилдаа хайнга, гарц шийдэлгүй ажиллаж байгаагаас хохирч буй Монгол Улсын иргэдийн нийтлэг эрх ашиг, тухайлбал: агаарын бохирдлоос эрүүл мэнд, замын түгжрэлээс хөрөнгө, цаг хугацааны алдагдал хүлээж байгаа байдалд мониторинг хийж, бодитой хохирсон иргэдийн сэтгэл санааны хохирлыг барагдуулах, энэ чиглэлээр нийгэмд хүчтэй дуу хоолой нөлөөллийг бий болгож ажиллахыг зорьж байна. Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээлэл
7 Сэтгэгдэл
2024-09-25 16:12
Сэтгэл санааны хохирол мөнгөөр дүү н машин худалдаж авна гэнэ ээ энэ болохгүй биз дээ
2024-08-21 08:49
Сэтгэл санааны хохиролыг юунд зарцуулах ёстой вэ
2024-08-21 08:49
Сэтгэл санааны хохиролыг юунд зарцуулах ёстой вэ
2023-10-16 21:43
Миний биэ баян өлгий аймгийн 5р багын иргэн эрх ашиг маань баян өлгий аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн хууль бус шийдвэр гаргаснаас болж маш их сэтгэл санаа эрүүл мэндийн хохирол амсаж 6-7 Жил болж байгаа. Монгол улсад хууль гэж байна уу. Хүний эрх ийм доогуур үнэлэгддэг хэрэг үү. Би маш их гомдолтой байна.
2023-10-16 21:43
Миний биэ баян өлгий аймгийн 5р багын иргэн эрх ашиг маань баян өлгий аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн хууль бус шийдвэр гаргаснаас болж маш их сэтгэл санаа эрүүл мэндийн хохирол амсаж 6-7 Жил болж байгаа. Монгол улсад хууль гэж байна уу. Хүний эрх ийм доогуур үнэлэгддэг хэрэг үү. Би маш их гомдолтой байна.
2023-10-16 21:42
Миний биэ баян өлгий аймгийн 5р багын иргэн эрх ашиг маань баян өлгий аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн хууль бус шийдвэр гаргаснаас болж маш их сэтгэл санаа эрүүл мэндийн хохирол амсаж 6-7 Жил болж байгаа. Монгол улсад хууль гэж байна уу. Хүний эрх ийм доогуур үнэлэгддэг хэрэг үү. Би маш их гомдолтой байна.
2023-10-16 21:42
Миний биэ баян өлгий аймгийн 5р багын иргэн эрх ашиг маань баян өлгий аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн хууль бус шийдвэр гаргаснаас болж маш их сэтгэл санаа эрүүл мэндийн хохирол амсаж 6-7 Жил болж байгаа. Монгол улсад хууль гэж байна уу. Хүний эрх ийм доогуур үнэлэгддэг хэрэг үү. Би маш их гомдолтой байна.
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
Өчигдөр 10 цаг 39 мин
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
Уржигдар 10 цаг 49 мин
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 09 цаг 55 мин
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24